https://www.blogger.com/blogger.g?blogID=2940682368549093958#googleplus

Sunday, May 11, 2014

МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТНЫ ДОМОГ

Мандуул хаан Баянмөнх болох жонон хоёр эх захаа нэгдэн зургаан түмнийг мэдэж явав. Мандуул хаан хоёр хатантай ажээ. Их хатан нь Ойрдын Бэгэрсүн тайжийн охин их хамарт Юнгэн, бага хатан нь Энгүд Цоросбай төмөр чинсангийн охин Мандухай цэцэн хатан билээ. Тэндээс Мандуул хаан таван он болох 42 гахай жил халив. (1467 он)
Баянмөнх болох жонон хутагт Дэрстэй гэдэг газар Шихир тайхуугаас Даян хааныг хөвгүүлэв. Даян хааныг Балгагчны Багай нэрт хүнд өгөв. Түүний хойно Ойрдын Исман тайж довтолж Шихир тайхууг аваад мөн Исман тайж асрав. Жонон Борбугийн газар Булудай хоёулаа зугатааж явтал Еншөөвийн захын улсад хүрч, жонон хээр байж Булудайг үг ав гэж илгээв. Булудайн эгч нь золгож дүүгээ барьж эс тавив.
Жонон ундаасч хүлцэн ядаад айлд бууж айраг уухад нэгэн баяд охин жононгийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл. алтан бүс тэр бүгдийг ажиглан суув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм атаатай нэг хүн үзэв гэв. Еншөөвийн таван отгийн Хэрэй Цагаан хоёр. Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж жононгоос «Чи юун хүн бэ» гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ ац гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэг гэм нь тэр гэх.
Даян хааныг муухан тэжээхийн дор Тангуудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөрхадаг ирж Багайд өгүүлрүүн: Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эсвэл надад өг гэж гуйхад эс өгөв. Түүний хойно Төмөрхадаг ах дүу долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээсээ эцэг эхээсээ хагацсанаар Даян хаан бэтэг өвчтэй болсон ажээ. Тэр өвчнийг Төмөрхадагийн эм Сайхан хэмээх нь есөн түм цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмнэв. Тэр эмнэлэгт замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон нь тэр болов. Түүний хойно Даян хааныг тангуудын Төмөрхадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулан явган цэргийг явуулж гурав хоносны хойно морь цэрэг авч мордов.
Мандухай цэцэн хатан
Сайвраар саадаглаж
Садарсан үсээ хурааж
Эр хүн шиг зэвсэглэн
Сайн Даян хааныг үхэг тэргэнд суулгаж мордов. Даян хаан балчир байв. Хишэгтэний Алиатунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрдыг довтлоход Цэцэн хатны малгай нь унаж, хүзүүнд нь эгэлдэрлэж явахад Ойрдын хүн үзээд өөрийн малгайгаа өгөв. Хатаи аваад, хориглож давшуулж дөрвөн түмэн Ойрдыг дагуулав. Тас бүр дээр довтолж, дээд нь дээр байрлалдаж, тэнхрүүлэлгүй тосон даллага авч тэвчүүлэв. Зургаан түмэн улс Ойрдын нэг төрийг эндүүлэв. Түүний хойно Мандухай цэцэн хатанд Хорчины Ноёнболд:
Өн галыг чинь цахиж
Нутгийг чинь зааж өгсүү гэв
Мандухай цэцэн зарлиг болруун:
Хааны минь өвийг
Хасрын үр чи идэх буюу
Хасрын үр чиний өвийг
Бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж ул гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Чамд үл очно гэв

Түүнээс Хойно Алагчуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд өнгийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Сатай доголон зөв байнам чи гэв. Хойно, хорлодын Мэнд өрлөгийн гэргий Жаахан агааас урьдах үгийг асуув. Жаахан ага хэлэв.
Хасрын үрд очвол
Хар мөр удирдан
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзлэн
Хатан нэрээ алдаршъюу
Цагаа хөвгүүнд очвол
Цагаан мөр таталж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршюу
 
Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв.
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв.
Жаахан ага энэ үгийг айлтгав. Мандухай Жаахан агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушаав.
Хааны урийг өчүүхэн гэж
Хамаг улсаа эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлбэсэн гэж
Хасрын үрийг их гэж
Xамаагүй өгүүлэв гээд
Халуун цайг тэргүүн рүү нь асгав.
1800240_720780824609855_1385656896_n

Sunday, May 4, 2014

үсэг бичиг

үсэг бичиг

Үсэг бичиг

Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар 1204 онд Чингис Хаан Найман аймгийг бут цохиход Тататунга хэмээх Уйгур хэлтэй бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү Уйгур бичгийг сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол 1224 онд босгосон Чингисийн чулуун бичиг юм.
Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд Кидан бичгийн дурсгал байх бөгөөд Кидан хэлийг өвөг Монгол хэлний нэг хэмээн хамааруулдаг тул Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм.
13-р зууны сүүлийн хагаст Чингис хааны ач Хубилайн зарлигаар улааны шашны мяндагтан Пагва лам Төвд үсэгт үндэслэн Дөрвөлжин бичиг зохион Юань гүрэн даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг монгол бичиг нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн Уйгуржин бичиг болно.
17-р зуунд Ойрадын Зая Бандида Ойрад аялгууд тохируулан Монгол бичгийг өөрчлөн, Тод үсгийг бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч Орос хэлэнд хэрэглэгдэх Кирилл бичиг дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон зөв бичгийн дүрэм ЗХУ-ын үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.
Буриад хэл болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.

хичээл

БИЕИЙН ТӨЛӨӨНИЙ НЭР, ХАМААТУУЛАХ ТӨЛӨӨНИЙ НЭР,
ЭГЭХ БА ХVЧ НЭМЭГДVVЛЭХ ТӨЛӨӨНИЙ НЭР
(Personal, Possessive, Reflexive and Emphatic Pronouns)
Биеийн төлөөний нэр
Хамаатуулах төлөөний нэр
Эгэх ба хVч нэмэгдVVлсэн т.н
-self - дээр өргөлт авна.
Нэрлэх = өгVVлэгдэхVVн
Nominative = Subject
Заах = Тусгагдахуун
Accusative = Objective
I хэлбэр
II хэлбэр
I –би
me -намайг, надад
my - миний
mine - минийх
myself - (би) өөрийгөө, өөрөө
you – чи
you - чамайг, чамд, таньд, таныг
your - чиний, таны
yours - чинийх, таных
yourself - (чи, та) өөрийгөө, өөрөө
he - тэр (эрэгтэй)
him - тVVнийг, тVVнд
his - тVVний
his - тVVнийх
himself - өөрийгөө, өөрөө (эрэгтэй)
she - тэр (эмэгтэй)
her - тVVнийг, тVVнд
her - тVVний
hers - тVVнийх
herself - өөрийгөө, өөрөө (эмэгтэй)
it - энэ, тэр юм
it - тVVнийг, тVVнд,
VVнийг, VVнд
its - VVний
(эд зVйл)
its - VVнийх
itself - өөрийгөө, өөрөө (энэ, тэр юм)
we - бид, бид нар
us - биднийг, бидэнд, бид нарт
our - манай, бидний
ours - манайх, биднийх
ourself - өөрсдийгөө, өөрсдөө (бид)
you - та нар
you - та нарыг, та нарт
your - танай, та нарын
yours - танайх, та нарынх
yourselves - (та нар) өөрсдийгөө, өөрсдөө
they - тэд, тэд нар
them - тэднийг, тэд нарыг, тэдэнд
their - тэдний, тэд нарын
theirs - тэднийх, тэд нарынх
themselves - (тэд) өөрсдийгөө, өөрсдөө
one
one
one's
one's (own)
oneself

дүрэм

Зөвшөөх
Харьцуулсан зэрэг
Давуу зэрэг
Илэрхийлэх утга
Хэрэглэх жишээ
late
later
latest
Цаг хугацаа
I'll see you later - Би чамтай дараа уулзана. the latest paper - сVVлчийн баримт
latter
last
дэс дараа
the latter sentence - дараачийн өгVVлбэр, (the) last time - сVVлчийн удаа
far
farther
farthest
орон зайн
the farthest way - хамгийн хол зам
further
furthest
дVрслэл
without frther delay - цаашид саатахгVйгээр
old
older
oldest
насны ялгаа
he is older than I - тэр надаас ахмад, the oldest tree - хамгийн хөгшин мод
elder
eldest
зөвхөн хамаатан садны насны ялгаанд тодотголын VVргээр
my elder brother - миний ах, his eldest son - тVVний том хVV
near
nearer
nearest
орон зайн
the nearest way to the station - буудал хVрэх хамгийн дөт зам
next
цаг хугацаа болон дэс дараа
next month - дараагийн сар. the next stop - дараагийн буудал
little
smaller
smallest
жижиг гэсэн хэмжээ
the smallest room - хамгийн жижиг өрөө
less
least
бага гэсэн хэмжээг
he drinks less wine than milk - тэр сVVг бодвол дарс бага уудаг

дүрэм

монгол бичгийн цагаан толгой

үлгэр

Хоёр галуу нэг мэлхийн үлгэр





үлгэр

Хоёр галуу нэг мэлхийн үлгэр

Субашидын үлгэрээс

        Ашид хүний хүчээр явсан муу хүн
        Алстаа аргагүй нэг доройтох болъюу.
        Адилтгавал, хоёр галуунд дамнуулсан яст мэлхий
        Айлын дэргэд унаж хоцорсон үлгэр мэт
хэмээсэн нь,

Нэгэн нуурт хоёр галуу ба нэг яст мэлхий байснаас
ган болоод нуур ширгэсэнд хоёр галуу өөр усанд
одохыг завдахад яст мэлхий өгүүлрүүн:
  • Та нар усанд одох бол намайг аваачигтун хэмээхэд, галуу
өгүүлрүүн:
  • Чи үгэнд дуртай тул үл аваачна хэмээсэнд, мэлхий,
  • Би юм бүү өгүүлсүгэй хэмээв. Түүнээс явах цагт
нэгэн өчүүхэн модны дундаас мэлхий зуугаад хоёр
үзүүрээснь хоёр галуу зууж нисээд явсаар нэгэн
айлын дээгүүр гарахад олон хүүхэд үзээд,
  • Ай, хоёр галуу нэгэн мэлхийг дамнан явна гэхийг
мэлхий сонсоод “Намайг шувуу аваачих биш, би
өөрөө нисэж явна” гэж хэлэхээр дуугартал
модоо алдан, хөсөр унасан гэдэг.

Аймхай туулай

  Аймхай туулай

                                        Үнэнхүү сэцэн хүн өөрөө шинжиж мэдьюү.
                                        Үй балай тэнэгүүд хүний үгийг дагаж явъюу.
                                        Өтөлсөн зөнөг нохой дэмий хуцахад
                                        Өөр бусад ноход учиргүй гүйлдэн хуцъюу
                    хэмээсэнтэй утга зохилдох үлгэр нь,
                    Урьд нэгэн нуурын дэргэд хэдэн туулай байснаас
                    усны хөвөөн дэх модны жимс нуурт унахад
                    “шал” гэсэн дуу гарлаа. Түүнийг туулай сонсоод айж
                    зугатан үнэгтэй тааралдахад үнэг учрыг асуулаа.
                    туулай түүнд “Шал ирэв” хэмээсэнд үнэг бас зугатав.
                    Тэр мэт уламжлан сонсоод маш олон гөрөөс айн
                    зугатсаар нэгэн арсланд очиж өгүүлсэнд, арслан:


  •                     Шал гэгч юу вэ? гэхэд тэдгээр гөрөөс өөр өөрийн

                    хэнээс сонссоноо дам дам хэлсээр туулайд тулахад
                    туулай: “Тийм нэгэн газар шал ирэхийн чимээг би сонссон
                    билээ” гээд бүгдийг дагуулж тэр нуурын захад
                    хүлээж байтал нэгэн жимс унаад шал гэж дуугарсанд
                    туулай, “Өнөө шал ирэв. Энэ билээ” гэхэд түүнд
                    арслан хэлсэн нь: “ Энэ нь жимс унахын дуун буй за.
                    Та нар айх хэрэггүй” гэж бүгдийг амрууллаа гэдэг.

Сургамжит өгүүллэг

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд: - За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ. Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь: - За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү: - Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив. Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ. Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ. Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав: - За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү: - За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж: - Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав: - Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг усруу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө гойжуулан, хүчээ шавхаж олсон болохоор чи усруу хийчиэхвий гэж бачимдан сандарч байгаагаас тодхон байна. Жинхэн ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.

Англи хэлний хичээл

Camtasia studio